Сагсан бөмбөгийн Дээд лигийн нээлт 20-нд болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо”-ны  нэгдсэн "ДЭЭД ЛИГ" эхлэх тов гарлаа. 

Лигийн тэмцээний нээлт арваннэгдүгээр сарын 20-нд "СПОРТЫН ТӨВ ОРДОН"-д болно. Тэмцээн гуравдугаар сар хүртэл үргэлжлэх юм.

Тус тэмцээнээс:

- 2022 оны 06 сард эхлэх ФИБА Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ баг,

- 2022 оны 09-р сард болох 19-дэх удаагийн "АЗИЙН НААДАМ"-д өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ багийг тус тус шалгаруулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top