Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) Захирлуудын зөвлөлөөс энэ жилийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг цар тахлын улмаас 2022 оны гуравдугаар сар болгон хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Тэмцээн энэ оны арваннхоёрдугаар сарын 6-19-нд Туркийн Истанбулд явагдах ёстой байсан юм.
AIBA холбооны тэргүүн Умар Кремлёв “Зарим орны шигшээ баг бэлтгэл, цугларалтдаа гарсан байсан тул тун харамсалтай явдал боллоо. Гэхдээ манай холбоо тамирчид, албаны хүмүүс, зохион байгуулагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих ёстой” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )