Арваннэгдүгээр сарын 6-нд Сербид сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өндөрлөсөн. Тус тэмцээний үеэр шүүлттэй холбоотой олон маргаан, асуудал гарсан билээ.
AIBA буюу Олон улсын боксын холбооны авлигын хэргийг олон жил мөрдөж байгаа сэтгүүлч Ричард Макларен сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийхдээ “Бид хоёр үе шаттай сэтгүүлчдийн мөрдлөг явуулсан. Юуны өмнө албаны хоёр хүн Сербийн Белград хотод очихоосоо өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн. Шалтгааныг яг тодорхой болгож амжаагүй байгаа ч ямар нэг авлигад орооцолдсон байх магадлал өндөр. Дараа нь ДАШТ болж байх үеэр дахин хоёр албаны хүнийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хассан” гэж хэллээ.
AIBA холбооны тэргүүн Умар Кремлев энэ мэдэгдлийн дараа “Дэлхийн аваргын тэмцээний бүх тулааныг бид дахин үзнэ. Чөлөөт шинжээчидтэй хамт задлан шинжилнэ. Макларены мэдэгдэлд гарсан зүйл нотлогдвол тэдгээр хүмүүсийг бүх насаар нь боксын спортоос хөөнө. Маш хатуу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Та бөөрөө зармаар байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бид танд бөөрөнд сайн үнэ санал болгох болно. яаралтай бөөр хэрэгтэй байна манай эмнэлэг эсвэл whatsapp 60166647826\nИмэйл: dr.louisclinic@gmail.com\nWhatsApp: 60166647826\nҮнэ: $650,000usd
Цэндбаатар явсан бол медальай ирэх байсан
Манайханд ашиггүй юм бна Монголчууд авилгал өгч чадахгүйнээ одоо яанаа