“Торгоны зам” олон улсын раллиг зохион байгуулах хорооноос ирэх жил буюу 2022 оны уралдааныг зөвхөн ОХУ-ын нутаг дэвсгэрт хийх болсноо зарлалаа. Тус уралдаан энэ жид ОХУ, Монгол, БНХАУ гэсэн хөрш гурван орны нутагт явагдах ёстой байсан ч цар тахлын улмаас Хятад, Монгол улсууд хүлээн авахаас татгалзсан юм.
Ирэх жилийн ралли Оросын Петр I хааны 350 жилийн ойтой давхцаж байгаа тул маршрутыг Петр хааны нэртэй холбоотой хот, мужуудад зохион байгуулах ажээ.
Уралдаан ирэх жилийн долоодугаар сарын 6-нь Астрахань хотоос эхлэж, 4380 километр зам туулан, 16-нд Москвад барианд орно.
Сэтгэгдэл ( 0 )