AIBA-гийн ерөнхийлөгч Умар Кремлёв: Би Монголд хайртай

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүн Умар Кремлёв Монголын боксын холбоо (AIBA)-ны Ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Өнөөдөр өглөө Умар Кремлёв Хан-Уул дүүргийн "Ган" спорт төвд зочилсон юм.
 
Түүнийг Монголын боксын холбоо, шигшээ баг, болон өсвөрийн залуу тамирчид угтан авлаа.
 
Энэ үеэр Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүн Умар Кремлёв “Элэгсэг дотно хүлээн авсанд маш их баярлалаа. Ялангуяа залуу тамирчид олноороо угтсанд баярлаж байна. Миний Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүний хувиар хийдэг бүх ажил бол та нарын төлөө юм шүү. Та бүхний бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцох боломж, нөхцлийг бүрдүүлэх нь миний үндсэн үүрэг. Энэ нөхцөл, боломж хамгийн сайн байх ёстой. Монгол Улс бол эртний түүхтэй агуу орон. Тийм болохоор Монголын одоо болон ирээдүй сайхан байх нь ойлгомжтой. Монгол бол БОКСЫН орон. Жинхэнэ баатруудын эх орон. АИБА холбоо бол та бүхний боксын гэр юм шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Ямар нэг тусламж хэрэгтэй болж, асуудал тулгарахад монголчууд надад шууд хандаж болно. Би хувиараа ч та бүхэнд туслах болно. Ичиж зовоод хэрэггүй. Би монголчуудад туслахдаа их баяртай байх болно. Бэлтгэл хангагч, шүүгч, багш нар тамирчдын хувьд их чухал хүмүүс. Энэ бүх хүмүүсээс БОКС хэмээх манай сайхан спорт бүрддэг юм шүү. Боксын спортоор хичээллэж байгаа та нарт баярлалаа. Боксыг олон нийтэд дэлгэрүүлж байж, бид аваргатай болдог. Аваргатай болж байж, бид ард түмнийг боксын спортод уриалдаг” гэж хэллээ.
 
Үг хэлсний дараа Умар Кремлёв Монголын боксын холбооны далбаан дээр гарын үсэг зурлаа. Умар гарын үсгээ “Би Монголд хайртай” гэж зурсан юм.
 
Дараа нь шууд бэлтгэлдээ орлоо. Бээлий углан, Б.Чинзоригтой эхлээд бэлтгэл хийсэн. Дараа нь хоёр спаррринг хийсний дараа залуу тамирчидтай хамт гүйж, дасгалд оролцлоо.
 
Боксын спортынхоо хамгийн том “дарга”-тайгаа нүүр тулан уулзсан хүүхдүүд урамтай байгаа нь илт.
 
Их ч урам зориг авсан бололтой.
 
Бэлтгэлийн дараа Умар Кремлев залуу тамирчдад дурсгалын зүйл, бэлэг, боксын бээлий гардуулсан. Энэ үеэрээ “Манай олимп, дэлхийн аваргууд бэлтгэлд хамт оролцож баймаар байна” гээд Гавьяат тамирчин П.Сэрдамбыг дуудаж, “Арай жин нэмээ юу” гэж бяцхан чимхээд авлаа.

Бэлтгэлийн дараа АИБА-гийн ерөнхийлөгчөөс сэтгэгдлийг нь сонслоо. Умар Кремлев “Монголын боксчид одоо дэлхийд хүчтэйд тооцогдож байгаа. Өнөөдөр би хамт бэлтгэл хийлээ. Бэлтгэлээс харахад сайн хүүхдүүд маш их байна. Монголын боксын ирээдүй сайхан харагдаж байна. Улам сайжрахын тул эх орондоо олон улсын боксын тэмцээн зохион байгуулах шаардлагатай. Би Монголын төр, засгийн удирдлагатай уулзаж, Монголд Боксын академи байгуулах талаар ярилцах бодолтой байгаа. Монголын боксын мэргэжилтнүүдийг семинар, сургалтад хамруулна. Хамгийн чухал нь бидний ирээдүй болсон хүүхэд багачууд. Тэдний төлөө ажиллах болно. Монголчуудад их баярлалаа” гэж ярилаа.  

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bokschid(202.126.89.134) 2021 оны 11 сарын 13

ta nar oorsdoo yu ch hj chadahgyi., geriin tseverlegchee ch shiidej chadahgyi bj., yu hj bgaa hynyysee utasnii araas eldveer helne., oor yu ch chadahgyi muu baasnuud

1  |  0

zochin(202.126.88.185) 2021 оны 11 сарын 13

ene yaj ch chadahgui ee ingeed l martana!

0  |  0
ZOCHIN(159.196.80.247) 2021 оны 11 сарын 13

MONGOLDOO DELHIIN CHANSAAG TODORHOILDOG TEMTCEENTEI BOLVOL BAS IH HEREGREISHUU...

Авлигал(119.40.100.186) 2021 оны 11 сарын 12

Яг үнэн шүүгчдийн авлигаа зогсоо дэлхийн хамгийн авлигалтай холбоо

0  |  0
Иргэн(202.126.89.99) 2021 оны 11 сарын 14

Шүүгч нарын булхайд дарлуулдаг болохоор чинь би хайртай гэжээ

1  |  0
Top