АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдаж байгаа жюүжицүгийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор бүсний М3 ангиллын +100кг жинд барилдсан "Их шавь" дэвжээ, "Монде" группын тамирчин Гунаажавын Эрхэмбаяр аваргын алтан медаль хүртлээ.
Энэ нь түүний ДАШТ-ий гурав дахь алтан медаль юм.
Мөн цагаан бүсний М2 ангиллын -76.2 кг жинд Гаруда академийн тамирчин Батжаргалын Бундхорол алтан медаль, хар бүсний М2 ангиллын -76кг жинд барилдсан Дамдины Сүлдбаяр мөнгөн медаль, Гаруда академийн тамирчин Бальдирын Гантулга мөнгөн медаль хүртлээ.
Сэтгэгдэл ( 0 )