Ц.Энхтүвшин,"Таван цагариг"
Холимог тулааны Mongol Fighting Championship буюу MFC холбоо анх удаа хилийн чанадад олон улсын тулааны тэмцээнийг 2021 оны арваннэгдүгээр сарын 13-нд оройны 18.00 цагаас (Монголын цагаар арваннэгдүгээр сарын 14-ний өглөөний 10:00 цагаас) АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотноо зохион байгуулах гэж байна.
Сан Франциско хотын Kezar Pavilion ордонд энэ үдэш манай дөрвөн тулаанч октагонд гарна.
АНУ-д сурч, амьдардаг залуу тулаанч Ө.Тэмүүжин АНУ-ын тулаанч Этан Аматай, Чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат АНУ- ын Дэннис Агуилартай, "Ододтой бүжиглэе!" Монгол шоуны ялагч “Ангууч” хочит Б.Баттөр АНУ-ын тулаанч Нэтан Монтанотой тус тус тулалдах бол энэ үдшийн гол тулаан нь MFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалж Монгол улсын шилдэг тулаанч М.Нандин-Эрдэнэ АНУ-ын тулаанч Осмар Делиматай хийх тулаан байх юм.
Сэтгэгдэл ( 0 )