Хокүсэйхо Э.Даваанинж тэмцээнээс гарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Мэргэжлийн сүмогийн жюүрёо зиндааны монгол бөх Хокүсэйхо Э.Даваанинж өнөөдөр Сүмо бөхийн холбоонд өргөдөл гаргаж, тэмцээнээс гарлаа.

Хокүсэйхо өчигдөр Кюүшюү башёгийн эхний өдөр Таманой дэвжээний Тохакүрюүд ошидаши мэхээр ялагдсан юм. Тэрээр өнгөрсөн Намрын тэмцээнд коронавирусний улмаас зодоглоогүй тул энэ башёд цолтонгуудтай хэрхэн барилдахыг нь бөх сонирхогчид ихэд сонирхон хүлээж байсан билээ. Барилдаагүй шалтгааныг зарлаагүй бөгөөд тэмцээний голоос дахин барилдах боломжтой. 

Өнөөдөр түүнтэй барилдах байсан Такасаго дэвжээний Асановака барилдалгүй даваа авлаа. Энэ тэмцээнд цолтонгуудаас озэки асан Асанояма, Точиношин тэргүүтэй гурван бөх өнжөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top