Оошёоүма П.Дэлгэрбаяр анхны барилдаандаа өвдөг шороодлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Монголоос төрсөн хоёр дахь Оюутны ёкозүна, Нарүто дэвжээний бөх Оошёоүма П.Дэлгэрбаяр энэ тэмцээнд мэргэжлийн сүмо бөхийн гараагаа эхэллээ. Оюутны ёкозүна бөх мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрхтэй байдаг. Өнөөдөр тэр Шикорояма дэвжээний Минэяйбатай барилдаж, тачиай дээр зүүн сугадуулаад  ёритаоши мэхээр ялагдсан байна.

П.Дэлгэрбаяр Оошёоүма нэрээр барилдаж байгаа. Оо гэдэг нь багш Котоошюүгийн нэрний Оо ханз бол Шёог мөн багшийнхаа хоёр дахь нэрнээс авсан байна. Харин сүүлийн Үма гэдэг ханз нь морь гэсэн утгатай. Нарүто ояката “П.Дэлгэрбаярын гэр адуутай гэж сонссон болохоор нэрэнд нь морь гэсэн ханз оруулж өгсөн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Оошёоүма нэг жил Нарүто дэвжээнд дадлага хийсэн.

Хэдий анхны барилдаандаа ялагдсан ч П.Дэлгэрбаяр “Сонирхогчдын сүмогоос өөр болохоор биеэ барьсан. Тачиайгаас эхлээд өрсөлдөгчийнхөө барилдаанд орчихлоо. Энэ бүхнийг туршлага болгон үлдээж цаашдаа хичээх болно. Макүшитад түрүүлэх зорилготой байсан. Гэхдээ башё дуусах болоогүй байна. Үлдсэн зургаан барилдаандаа анхаарлаа төвлөрүүлж барилдана. Ошисүмо буюу урагш түлхэн дайрах барилдаантай болох хүсэлтэй. Хурдхан жюүрёод дэвшиж, цолтой бөх болох хүсэлтэй” гэж сэтгэгдлээ сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хишгээ(66.181.160.10) 2021 оны 11 сарын 15

Надад лав сонирхолтой байна.

0  |  0
Зочин(192.82.68.208) 2021 оны 11 сарын 15

Ийм мэдээ хэнд сонин гэж, сумоч, тэгээд буур доод зиндааны нэг бех маньд ер ямар хамаа байна

0  |  0
Top