Ирэх арванхоёрдугаар сарын 3-нд Москва хотод Гран-при “Москва-Кубок Алроса” бөхийн шоу тэмцээн болно. Шоунд олимпын зургаан аварга оролцоно.
Чөлөөт бөхийн 125 кг-д ОХУ-ын Сергей Козыревтой Ираны Токио олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга Амир Хоссейн барилдах байсан ч оролцохгүй болжээ. Ингээд манай шинэхэн Цэргийн арслан М.Лхагвагэрэлийг урьсан байна.
Чөлөөт бөх
74 кг. Токио олимпын аварга, дэлхийн хошой аварга Заурбек Сидаков (ОХУ) – Токио олимпын мөнгөн медальт, Европын аварга Магомедхабиб Кадимагомедов (Беларусь)
97 кг. Олимпын хошой, дэлхийн 5 удаагийн аварга Абдулрашид Садулаев (ОХУ) – ДАШТ-ий медальт Магомедгаджи Нуров (Хойд Македон)
125 кг. ОХУ-ын аварга, Европын аваргын мөнгөн медальт Сергей Козырев (ОХУ) – 2021 оны дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальт М.Лхагвагэрэл (Монгол)
Сонгомол барилдаан
60 кг. Токио олимпын хүрэл медальт, 2018 оны дэлхийн аварга, Европын хошой аварга Сергей Емелин (ОХУ) – 2021 оны дэлхийн аварга Виктор Чебану (Молдов)
77 кг. Олимпын хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга Роман Власов (ОХУ) – дэлхийн аварга Виктор Немеш (Серби)
130 кг. Олимпын хос медальт, дэлхийн аварга Сергей Семенов (ОХУ) — Олимпын 3 медальт, 4 удаагийн дэлхийн аварга, Европын 10 удаагийн аварга Риза Кайялп (Турк)
Эмэгтэй
68 кг. ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Ханум Велиева (ОХУ) – Токио олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн Мерим Жуманазарова (Кыргызстан)
Грэпплинг
62 кг. 2021 оны дэлхийн аварга Ислам Бочкаев (ОХУ) – дэлхийн аварга асан Антонио Оливейра (Франц)
66 кг. Дэлхийн олон удаагийн аварга Гаирбег Ибрагимов (ОХУ) – Жиү жицүгийн дэлхийн олон удаагийн аварга Пауло Мияо (АНУ)
Сэтгэгдэл ( 2 )
Үнэн үг , Энэ орос нөгөө Таха аваргыг барилдаж байгаад зодсон нөхөр мөн шүү
Дэмий дээ, оросыг дэвжээн дээр нь барахгуй, бардаг байлаа ч луйвардуулаад л дуусна, явдлын нэмэр