Сөүл 1988: Пак Си Хун алтан медалиа Рой Жонст өгөхийг хүсч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Сөүлийн олимпын аварга Өмнөд Солонгосын боксчин Пак Си Хун олимпын алтан медалиа Америкийн Рой Жонст өгөхийг хүсч байгаа гэнэ. Учир нь тэр 1988 оны олимпын финалд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ажээ. Тэр тулааныг одоо болтол боксын түүхэн дэх хамгийн том луйвруудын нэг гэж үзсээр байдаг.

Рой Жонс “Пак Си Хунтэй би нэг удаа утсаар ярилцсан. Би түүнээс Сөүлд өөрийгөө ялсан гэж үнэхээр бодож байна уу гэж асуухад үгүй гэж хариулсан. Одоо тэр алтан медалиа надад өгөхийг хүсч байна. Үнэн шудрага ёс ялж байна. Бурхан бүхнийг харж байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Пак Си Хун алтан медалиасаа татгалзсан ч 1988 оны олимпын боксын тэмцээний үр дүнг ОУОХ-ноос өөрчлөхгүй юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.57.94.85) 2021 оны 11 сарын 17

aa muu hujaagin guilkgachin mongol olon yum shaalgui zailaa

0  |  0
зочин (150.129.142.228) 2021 оны 11 сарын 17

ХАМГИЙН ХОГИЙН ХОЛБОО , АЗИЙН НААДМЫН ЭМЭГТЭЙ БОКСООР НЭГ СОЛОНГОС ЭНЭТХЭГТ БӨМБӨРДҮҮЛСЭЭР БАЙГААД Л ЯЛЧИХДАГ ОЛИМПООС ХАСВАЛ ТААРНА

0  |  0
21(49.0.130.132) 2021 оны 11 сарын 16

ёстой эвгүй юм болсон доо

0  |  0
Top