Монголын Хөлбөмбөгийн Холбоо ирээдүйн үндэсний шигшээ багийн тоглогч болж улсынхаа нэр төрийг хамгаалах шилдэг хөлбөмбөгчдийг бэлдэх зорилгоор 2019 онд “Элит академи”-ийг нээсэн билээ. Харамсалтайгаар цар тахлын улмаас бэлтгэл сургуулилалт нь эхлээгүй байсан бол энэ жилээс эхлэн 14,16 болон 19 хүртэлх насны ангиллаар суралцах юм.
Тус академийн дасгалжуулагч нарыг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал болон Элит академи болон өсвөрийн хөлбөмбөг хариуцсан ахлах мэргэжилтэн С.Эрдэнэбат нар хүлээн авч уулзаж, гэрээнд гарын үсэг зурлаа.
“Элит академи”-ийн 19 хүртэлх насны ахлах дасгалжуулагч И.Отгонбаяр (AFC ”A”), туслах дасгалжуулагч Б.Баттүшиг (MFF ”D”) зэрэглэлтэй, 16 хүртэлх насны ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай (AFC “A”), туслах дасгалжуулагч Ж.Баяртулга (AFC ”A”) зэрэглэлтэй, 14 хүртэлх насны ахлах дасгалжуулагч П.Алтантулга (AFC ”A”), туслах дасгалжуулагч Б.Ганбат (AFC ”B”) зэрэглэлтэй мөн хаалгачийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ нар ажиллах бол Эмэгтэйчүүдийн 14 хүртэлх насны ахлах дасгалжуулагч Э.Шинэбаяр (AFC ”A”), туслах дасгалжуулагчаар А.Алтантуяа (AFC ”C”) болон Б.Намуун (AFC ”C”) зэрэглэлтэй дасгалжуулагч нар ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )