Чөлөөт бөх: 2022 оны тэмцээн уралдааны хуваарь

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирэх 2022 оны тэмцээн уралдааны хуваарийг танилцууллаа.

Ирэх жилийн хамгийн том тэмцээн болох ДАШТ есдүгээр сард Сербийн Белград хотод явагдах бол Азийн аваргын тэмцээн дөрөвдүгээр сард болно. Ямар улсад гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна.

Цар тахлын улмаас хуваарьт өөрчлөлт орж магадгүй байгаа. 2022 онд ОХУ, Болгар, Турк, Румынд хамгийн олон тэмцээн болох бол АНУ, Иран, Японд тэмцээн болохгүй.

2021 он дуустал Иранд Армийн дэлхийн аваргын тэмцээн 11 дүгээр сарын 21-24-нд, 12 дугаар сарын 2-4-нд Москвад Grand Prix Moscow Alrosa Cup тэмцээнтэй.

Он гараад нэгдүгээр сард биднийг Францын Гран При, Красноярскийн Гран-при Иван Ярыгин тэмцээнүүд хүлээж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.177.247) 2021 оны 11 сарын 18

Холбооны удирдлага авах орон олдохгүй байгаа бол эх орондоо аваачдээ

0  |  0
Top