Жүдо: Абу Даби Их Дуулгад оролцох Монголын шигшээ баг

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

АНЭУ-ын Абу Даби хот энэ жилийн сүүлчийн Их Дуулга тэмцээнийг хүлээн авах гэж байна. Энэ сарын 26-28-нд болох тус тэмцээнд Монголоос эрэгтэй 10, эмэгтэй 10, нийт 20 жүдоч хүч сорино.

Эрэгтэй: 60 кг-д Б.Сүхбат, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, Б.Батболд, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, С.Бат-Орших.

Эмэгтэй: 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг, 63 кг-д С.Лхагвадулам, Б.Баасанжаргал, 70 кг-д М.Даваасүрэн, С.Энхчимэг, 78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаантай. Бямба гарагт эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ийн тамирчид татамид гарна. Ням гарагт эрэгтэй 90, 100, +100 кг, эмэгтэй 78, +78 кг барилдаан болно.

Олон улсын жүдо бөхийн холбоо, АНЭУ-ын Засгийн газрын шийдвэрээр Их Дуулга тэмцээн үзэгчгүй явагдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Узэгч(202.126.89.93) 2021 оны 11 сарын 19

ТВ-р дамжуудах уу

0  |  0
Top