МҮОХ-ны чуулган хойшилж, Ээлжит бус их хурал хуралдана

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ сард явагдах ёстой байсан МҮОХ-ны VIII чуулган хойшлогдож байгаа талаар мэдээллээ.

Чуулганыг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах товыг өнгөрсөн наймдугаар сарын 26-нд болсон МҮОХ-ны гишүүдийн хурлаар тогтож, ҮОХ-ны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгохоор хараат бус сонгуулийн комиссыг байгуулсан билээ.

Гэвч Хараат бус сонгуулийн комисс нь хараат бусаар үйл ажиллагаа явуулах чадамжгүй байна гэсэн гомдол МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн нэр бүхий гишүүнээс ирсэн байна.

Тухайлбал: нэг гишүүн нь МАН-ын Гүйцэтгэх зөвлөлд хамаардаг, бас нэг гишүүн нь нэр дэвшигчидтэй бизнес хамааралтай болох нь тодорхой болсон тул МҮОХ-ны чуулганыг тодорхой хугацаагаар хойшлуулах нөхцөл байдал үүсжээ.

Иймд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Гишүүдийн ээлжит бус хурлыг 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд зохион байгуулахаар тогтлоо. Тус хурлаар чуулганы шинэ товыг зарлаж, хараат бус сонгуулийн комиссыг шинээр байгуулах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top