Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүн Умар Кремлёв Монголын боксын холбоо (AIBA)-ны Ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийсэн нь Монголын спортын ертөнцийн нэгэн онцгой үйл явдал байлаа.
Умар Назарович Кремлёв айлчлалаа Ган спорт төвд боксчид, өсвөрийн тамирчидтай бэлтгэл хийснээр эхлүүлсэн. Дараа нь тамирчдад гарын бэлэг гардуулаад “Монгол бол БОКСЫН орон. Жинхэнэ баатруудын эх орон. АИБА холбоо бол та бүхний боксын гэр юм шүү” гэж хэлсэн юм.
Тэрээр Монголд хийсэн айлчлалаа амжилттай болсныг хоёр зүйлээр дүгнэсэн. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, “Монголд олон улсын тэмцээн зохион байгуулах хүсэлт тавьсан. Манай Ерөнхийлөгч санаачилгыг дэмжсэн байна. Хоёрдугаарт, Монголд Боксын академи байгуулах санал гаргасан. Энэ саналыг ч манай Боксын холбоо, Засгийн газраас дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )