Ираны эмэгтэй багийн хаалгач эрэгтэй хүн үү?

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

Ираны эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач Зохре Коудаи Иордантай хийсэн тоглолтод хоёр пенальти хааж, гавьяа байгуулсан ч жендерийн том маргаанд багаа орууллаа.

Иорданы хөлбөмбөгийн холбооноос Зохрег хүйс тогтоох шинжилгээнд оруулахыг шаардсан байна. Холбооны тэргүүн Али бин Аль-Хусейн “Бид шударга ёсыг шаардаж байна. Хараат бус эмнэлгийн шинжээч нараар түүнийг шалгуулах ёстой. Ираны бусад тамирчид ч сэжигтэй байсан” гэж мэдэгдлээ.

Үнэхээр Зорхе бусад эмэгтэйчүүдэсээ илт өөр харагдаж байгаа юм.

Харин Ираны шигшээ багийн дасгалжуулагч Марьям Ирандост “Ялагдсандаа уурласан хүмүүсийн явуулга байна. Бид Зохред итгэж байна. Манай ажилтнууд шигшээ багийн бүх тамирчны гормоныг хянаж байдаг. Азийн хөлбөмбөгийн холбоонд шаардлагатай бүх бичиг баримтыг илгээнэ. Манай багийн гишүүд бүгд сайхан бүсгүйчүүд. Гэрэл зургийг нь харахад л ойлгомжтой” гэж хариу барьсан юм.

Гэхдээ Иорданчуудад эргэлзэх шалтгаан бол бий. 2014 онд Ираны эмэгтэй багийн 4 гишүүн эрэгтэй гэдэг нь нотлогдож байв. 2015 онд найман эмэгтэй тамирчин хүйсээ сольж амжаагүй эрэгтэй хүн гэдэг нь баригдаж, бүх насаараа хөлбөмбөг тоглох эрхээ хасуулсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top