Төр бодлогын түвшинд ажиллаж, бусад үүргийг ХУВИЙН ХЭВШИЛД шилжүүлнэ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

Төрийн ордонд "Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум" болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ форумд оролцогчдод хандан илгээлт илгээжээ. 

Тэрхүү илгээлтэд "Цар тахлын нөлөөгөөр экспорт, ачаа тээврийн тээвэрлэлт тасалдаж, 250 мянган орчим ажлын байр эрсдэлд орж эдийн засаг 5,3 хувь хүртэл агшсан хүнд үеийг хамтдаа туулж байна. Төр зөвхөн бодлогын түвшинд ажиллаж, хувийн хэвшлийхэнд бусад үүрэг хариуцлагыг шилжүүлнэ. Халамжаас хөдөлмөрт шилжиж, баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжинэ. Засгийн газар халамжаас- хөдөлмөрт, олборлолтоос-боловсруулалтад, импортоос-экспорт руу шилжих шинэчлэлийг хамтран хэрэгжүүлэх болно" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top