Сэлэнгэ аймгийн ИТХ-ын V дугаар хуралдаан өнөөдөр /2021.11.19/ хуралдаж Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаас үүдэж ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
ИТХ-д МАН-ын бүлгээс Н.Лхагвадоржийг нэр дэвшүүллээ. Мөн хурлын төлөөлөгч нар заалнаас нэр дэвшүүлэх асуудал нээлттэй хэмээн ИТХ-ын дарга Б.Нарантуяа мэдэгдсэн тул ИТХ-д Сүхбаатар сумын 5 дугаар багаас сонгогдсон төлөөлөгч Ж.Отгонхүү өөрийн нэрийг дэвшүүллээ.
АН-ын бүлгээс 30 минутын завсарлага авах хүсэлт гаргаж хуралдаан түр завсарлаад эргэн хуралдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )