Сэлэнгэ аймгийн Засаг даргад Н.Лхагвадоржийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын V дугаар хуралдаан өнөөдөр /2021.11.19/ хуралдаж Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд оролцсон 36 төлөөлөгчийн 19 буюу 52.7 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад Нацагдоржийн Лхагвадоржийг нэр дэвшүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

ИТХ-д МАН-ын бүлгээс Н.Лхагвадоржийг нэр дэвшүүлсэн. Мөн хурлын төлөөлөгч нар заалнаас нэр дэвшүүлэх асуудал нээлттэй хэмээн ИТХ-ын дарга Б.Нарантуяа мэдэгдсэн тул ИТХ-д Сүхбаатар сумын 5 дугаар багаас сонгогдсон төлөөлөгч Ж.Отгонхүү өөрийн нэрийг дэвшүүлсэн билээ.

 

Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаас үүдэж ажлаа хүлээлгэн өгсөн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top