Эрик Кантер: Лебронд мөнгө хамгийн чухал

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

АНУ-ын Бостон багийн төвийн тоглогч Эрик Кантер Хятадад хүний эрхийг зөрчиж байгаа талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаад түүний бай нь Лейкерс багийн од Леброн Жеймс байлаа. Леброн Nike компанитай их хэмжээний гэрээтэй бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнийг Хятадад үйлдвэрлэдэг билээ.

Эрик Кантер твиттер хуудсандаа “Хаан Жеймст ёс суртахуун биш мөнгө чухал. Тамирчид нийгмийн идэвх гаргаж, олон зүйл шүүмжилдэг ч Хятадын асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь гунигтай төдийгүй жигшүүртэй. Том Босс (Хятад) юм ярьж эхлэхэд тэд айж, чичирдэг. Чиний брэнд пүүзийг ямар олон хүн боолын хөдөлмөрөөр хийдгийг мэдэх үү? Эсвэл энэ асуудал чамд хамаагүй юу” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.136) 2021 оны 11 сарын 23

Хаан Жеймс ч гэх шиг. Леброн сайн тоглогч ч гэсэн хаан биш. Бүр домогт тоглогч ч биш. Яахав яг одоо хэдэн фен нь иймэрхүү дууддаг байх даа. Сагсан бөмбөгийн агуу тоглогчид хүлээн зөвшөөрсөн хаан нь Жордан шүү дээ.

8  |  21
Top