УИХ-аас Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарыг томилж, өнөөдөр /2021.11.19/ шинэ гишүүд ажлаа хүлээн авлаа.
Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Шүүгч бус гишүүдийг олон нийтэд НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ХАРААТ БУС-аар шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг олон талын тэнцвэртэй төлөөллийн үндсэн дээр байгуулан 8 сарын турш ажиллан, НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ зохион байгуулж 24 хүнээс сонгон дээрх гишүүдийг санал болгосон билээ.Бие даасан, хараат бус, шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал хэрэгжих үндсэн нөхцөл ийнхүү бүрдэж байна. Шүүхийн тухай хуулийг амьдрал дээр алдаа хийдэлгүй хэрэгжүүлэх, шүүхийн шинэчлэлийг бүрэн үр дүнд хүргэх ажил шинэ гишүүдийн хууль дээдлэх сэтгэл зүтгэлээс шууд хамаарна гэдгийг сануулж хэллээ" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )