Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 300 хоног ирэх долоо хоногт тохионо.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын Өргөтгөсөн хуралдааны үеэр хэвлэл мэдээлэл, сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж, хүссэн асуултад нь хариулт өгнө гэдгээ мэдэгдсэн билээ.
Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 25, 26-нд Засгийн газрын 300 хоног болно. Энэ үеэрээ уламжлал ёсоороо хэвлэл мэдээллийнхэнтэйгээ уулзалт зохион байгуулж, хүссэн асуултад нь хариулт өгөх болно" гэх үгийг хэлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )