Украины жүдоч, дэлхийн аварга, ДАШТ-ий мөнгө, 4 хүрэл медальт Георгия Зантарая улстөрч болсныг манай жүдо сонирхогчид мэдэж байгаа байх. Мэдэхгүй хүмүүст хэлэхэд тэрээр Украины “Слуга народа” буюу “Ард түмний зарц” намын гишүүн.
2009 оноос Киев хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын депутатын алба хашиж байгаа. Георгий Архитектур, хотын барилга, газрын харилцааны байнгын хорооны гишүүн.
Саяхан түүний “Киев спорт хүүхдийн сургууль байгуулах” хуулийн төслийг Хотын зөвлөлийн хуралдаан дээр хүлээн авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )