Жүдо: Тельма Монтейро 6 дахь олимпдоо оролцоно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 21

Португалын жүдо бөхийн "Бенфика" баг алдарт жүдоч Тельма Монтейротой байгуулсан гэрээгээ 2024 он хүртэл сунгаснаа зарлалаа.

Тельма Монтейро одоо 35 настай. 2024 оны Парисын олимпод оролцох зорилготой гэнэ. Энэ нь түүний хувьд зургаа дахь олимп болох учиртай. Тэрээр анхны олимп болох 2004 оны Афины наадамд 18 настайдаа оролцож байв.

Тельма Алешандра Пинту Монтейро (Telma Alexandra Pinto Monteiro)

Риогийн олимпын хүрэл медальт, ДАШТ-ий 1 мөнгө, 4 хүрэл медальт, Европын 5 удаагийн аварга, Европын АШТ-ий 2 мөнгө, 6 хүрэл медальтай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Judo(59.153.114.141) 2021 оны 11 сарын 21

Delhiin avargiin 4 mongon medalitai shuu!

1  |  0
Top