Өчигдөр шөнө болсон Премьер лигийн 12 дугаар тойрогт Уотфорд багт 4:1 шившигтэйгээр ялагдсан Манчестер Юнайтед баг дасгалжуулагчаа халахаар шийджээ.
Багийн эзэн Глейзерийн гэрбүл баг нь 0:2 ялагдаж явсан хоёрдугаар үеийн дундуур видео хурал хийсэн бөгөөд Оле Сульшерийг халах эцсийн шийдэлд хүрсэн гэж эх сурвалжууд мэдээллэж байна.
Багийн удирдах захиралд Сульшертэй гэрээ цуцлах хэлэлцээр хийж эхлэхийг үүрэг болгосноос гадна франц мэргэжилтэн Зинадин Зиданыг урих талаар ажиллахыг даалгасан мэдээ гарлаа. Сульшер наймдугаар сард 3 жилийн гэрээ байгуулсан бөгөөд хугацаанаас өмнө цуцлахад 9 сая еврогийн төлбөр авах юм байна. Шинэ дасгалжуулагч томилогдтол МЮ-г Даррен Флетчер удирдаж, Майкл Кэррик туслах юм.
Уотфорд багт 1:4 ниргүүлсний дараа МЮ лигт 17 оноотой, долоодугаар байрт унаад байгаа. Премьер лигийн сүүлийн долоон тоглолтын тавд нь ялагдсан.
Сэтгэгдэл ( 4 )
Асуудал Сульшерт биш CR7-д л байгаа ш дээ, одоо CR7-г системд оруулж амбицийг нь дарж чадах хун л хэрэгтэй, эсвэл CR7-с салах нь хамгийн зев ч юм билуу
Нөгөа мундаг CR нь байгаа биздээ
Haha\nHaha \nOk ok\nHa ok
Haha\nHaha \nOk ok\nHa ok