Өнөөдөр Монголын хоккейн лигийн тоглолт анх удаагаа битүү дээвэртэй ордонд явагдаж байна. “Степпе арена” ордонд Монголын хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний плэй-оффын тоглолтууд өнөөдөр эхэлсэн юм.
Өнөөдрийн эхний тоглолт Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” баг, Багануур ХК-ийн “Бага- Нуур багтай өрсөлдлөө. Хоёр багийн хэн түрүүлж, 2 ялсан нь финалд шалгарах юм.
Эхний үед Хангарьд баг 2:0 илүүрхлээ. Эрдэнэт багийн эхний гоолыг ОУХМ Н.Мишигсүрэн орууллаа. Монголын шигшээ багт олон жил тоглож байгаа хашир мастер оновчтой цохилтоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаалаа.
Энэ гоол мөн Монголын хоккейн түүхэн дэх анхны битүү ордонд оруулсан гоол болон тэмдэглэгдэн үлдэх болно.
Н.Мишигсүрэнгийн гоолоос ердөө хорьхон секундын дараа ОУХМ Б.Цэрэнбалжир Багануур багийн алдааг ашиглан, хоёр дахь гоолыг орууллаа.
Цар тахлын улмаас хоёр жил мөсөн дээр гараагүй тул багуудын тоглолт бага зураг удаан байсан ч эхний үеийн сүүлийн хагасаас хурдтай, эрч хүчтэй өрсөлдөж эхэллээ.
Ийнхүү эхний үе 2:0 Хангарьд багийн давамгайллаар өндөрлөлөө. Эхний үеийн ихэнх хэсгийг Багануур баг торгуулийн улмаас дутуу хүнтэй өнгөрөөв.
Сэтгэгдэл ( 0 )