Монголын хоккейн лиг: Хангарьд – Багануур 12:3

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 21

Өнөөдөр Монголын хоккейн лигийн плэй-оффын хагас шигшээ тоглолт “Степпе арена” ордонд эхэллээ.

Плэй-оффын эхний тоглолтод лигийн 5 удаагийн аварга, 2 мөнгө, 3 хүрэл медальтай Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” баг, лигийн 5 удаагийн аварга 3 мөнгө, 4 хүрэл медальтай Багануур ХК-ийн “Багануур багууд өрсөлдлөө.

Тоглолт Хангарьд багийн давамгайллаар өрнөсөн. Эхний үед Эрдэнэт багийн эхний гоолыг ОУХМ Н.Мишигсүрэн оруулсан. Энэ гоолоос ердөө хорьхон секундын дараа ОУХМ Б.Цэрэнбалжир Багануур багийн алдааг ашиглан, хоёр дахь гоолыг орууллаа.

Хоёрдугаар үед ч Хангарьд баг илүү тоглосон. Үе эхлээд ердөө 24 секунд өнгөрөхөд Н.Мишигсүрэн гурав дахь гоолыг хийж, ахиад 20 секундын дараа Б.Цэрэнбалжир хамгаалагч нараас сугараад ганцаар гарч, шайбыг хаалганд хийлээ. Багануур багийн хувьд энэ тоглолтод хэдхэн секундын дотор дараалан гоол алдах явдал үе болгонд гарсан. Анхаарал сул, хариуцлагагүй байдал харагдаж байлаа. Хоёрдугаар үеийг багууд 2:7 харьцаатай Эрдэнэтийн баг тэргүүлж дуусгасан.

Гуравдугаар үе эхлээд н.Сумъяабазар гоол оруулсан бол мөн л энэ гоолоос 20 секундын дараа И.Гэрэлт хаалгыг мялааж, тоог 9:2 болгосон. Үүнээс минутын дараа И.Гэрэлт дахин гоол оруулснаар тооны харьцаа 10:2 болж, нэмэгдлээ. Гоол дараалан алдана гэдэг сэтгэл зүйн бэлтгэл дутууг харуулж байгаа юм.

И.Гэрэлт 3-р үеийн 10 дахь минутад ганцаарчилсан тоглолтоор өнөөдрийн 5 дахь шайбаа хийж, тооны харьцаа 11:2. Зургаан минут дутуу байхад Б.Цэрэнбалжирийн хурц өнцгөөс шидсэн шайб торонд орж 12:2. Багануур багийн ахлагч ОУХМ И.Алтангэрэл нэг гоолоор хариу барьснаар тоглолт 12:3-аар Эрдэнэтийн багийн ялалтаар өндөрлөлөө.

Хангарьд багийн хувьд хурдтай, ур чадвар илүүрхэн оноо авч байв. Ялангуяа сөрөг довтолгоонд хурдан шилжиж, боломжийг гоол болгож чадаж байсан бол Багануур баг удаан, хүн илүү үед боломжоо ашиглаж чадахгүй байсаар ялагдлаа. Мөн алдаа их гаргаж, дутуу хүнтэй тоглох явдал их байв. Багануур багийн эхний гоолыг оруулсан орос легионер Роман багаасаа ур чадвар, идэвхээр ялгарч байлаа.

Хоёр баг маргааш 18.00 цагаас дахин тоглоно. Аль түрүүлж 2 ялсан баг нь финалд шалгарах юм.  

Өнөөдөр 18.00 цагаас “Отгон од- Бласт” баг “Шарын гол” багтай плэй-оффын эхний тоглолтоо хийнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.25.132) 2021 оны 11 сарын 22

za ingeed 1 baahan hii demii hokkei togoldog heden ajilgui yumnuudin gazar bolood duuslaadaa,yadaj azidaa bainga 1-t ordog bol yaaya gehev.

0  |  0
Top