Б.Эрдэнэсүх: Битүү ордны анхны тэмцээний аварга болох зорилготой

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 21

Өнөөдөр Монголын хоккейн лигийн плэй-оффын хагас шигшээ тоглолт “Степпе арена” ордонд эхэллээ. Плэй-оффын эхний тоглолтод лигийн 5 удаагийн аварга, 2 мөнгө, 3 хүрэл медальтай Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” баг, лигийн 5 удаагийн аварга 3 мөнгө, 4 хүрэл медальтай Багануур ХК-ийн “Багануур багууд өрсөлдаж, Эрдэнэтийн баг 12:3 яллаа.

Тоглолтын дараа Хангарьд багийн ахлагч Б.Эрдэнэсүх, өнөөдөр таван гоол оруулсан И.Гэрэлт нар хэвлэлийн хуралд оролцлоо.

Б.Эрдэнэсүх “Юуны өмнө хожсондоо баяртай байна. Бэлтгэл дутуу байлаа. Эрдэнэтэд цаг агаар муу байсан, мөс тавих цаг гараагүй тул бэлтгэл муу байлаа. Нэгдүгээр үед биеэ барьсан. Агуулгын хувьд манай баг маш сайн тоглолоо. Сэтгэлд дутуу нэг зүлй байгаа нь алдаа их гаргаж, торгууль их авсан. Бусдаар бол сайн тоглосон, багийнхандаа баярлалаа гэж хэлье. Битүү ордонд тоглоод мөрөөдөл биелэж байна. Хоккейчид бидний мөрөөдөл шүү дээ. Бүгд баяртай байгаа. Манай баг битүү ордонд болж байгаа тэмцээний анхны аварга болно гэдэг нэрээ түүхэнд үлдээх явдал тул манай багийн хувьд их чухал. Заавал түрүүлнэ гэсэн зорилготой. Манай баг уг нь гурван орос легионертой. Хоёр нь ОХУ-д цэргийн алба хаагаад ирэх боломжгүй болсон. Харин нэг нь хил хаагдаад ирж чадаагүй. Харин Багануурын легионер хүрээд ирсэн байна. Энэ бол лигийн тойргийн тоглолт биш, плей-оффын тоглолт. Өнөөдөр олон гоолын зөрүүтэй хожих хамаагүй. Бид хувцас солих өрөөнд ороод л энэ ялалтаа мартана.Маргааш огт өөр шинэ тоглолт. Ялахын төлөө хичээх болно”

И.Гэрэлт “Манай баг ч, би өөрөө ч торгууль их авлаа. Алдаагаа засах гэж хичээн, гоол оруулж, дамжуулалт өгөхийг хичээсэн. Эхний хоёр үед сэтгэл зүйгээ барьж чадаагүй. Сүүлийн үеэс л тоглолтоо гаргаж чадлаа. Би хоёр жил хоккей тоглоогүй. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас бэлтгэл хийх боломжгүй байлаа. Гадаадад байж байгаад Монголдоо эргэж ирсэн. Энэ сайхан ордонд тоглоход сэтгэл маш өндөр байна. Би 12 жил хоккейн спортоор хичээллэж байна. Багаасаа мөсөн ордонд лигийн тэмцээн явагдаасай гэж мөрөөддөг байсан”    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top