Давид Мусульбес ОХУ-ын олимпын медальтнуудын холбоог тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

Сидней-2000 олимпын чөлөөт бөхийн аварга, Бээжингийн олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, Европын 6 удаагийн аварга Давид Мусульбес Оросын тамирчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Энэхүү олон нийтийн байгууллага нь 1992 онд байгуулагдсан бөгөөд олимпын аварга, медальтнуудыг нэгтгэдэг холбоо юм. Тамирчдын холбоо биеийн тамир, спортын хөгжлийн салбарт иргэд, байгууллагуудад дэмжлэг үзүүлж, тамирчид, шүүгч, дасгалжуулагч нарын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг.

Тус холбоог байгуулагдсан цагаас нь хойш олимпын гурван удаагийн аварга Галина Горохова тэргүүлж байсан бөгөөд Галина хүндэт ерөнхийлөгчөөр үлдэж байгаа юм.

Давид Мусульбес өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгчийн зөвлөхийн албанд сонгогдсон билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.105) 2021 оны 11 сарын 22

Оросууд маниасаа сургамж аваасай, тэнэг бехчуудийг дээш нь гаргахаар яадгийн монгодог жишээ дэргэд нь бэлэн байж байхад

0  |  0
Эгэл(103.57.92.28) 2021 оны 11 сарын 22

Монголын чөлөөтийн өсвөр,залуучуудын улсын аварга өчигдөр боллоо.Энэ тухай бич спортын сэтгүүлч гуай,тэр орос хэнд хамаатай юм вэ

0  |  0
Top