ВИДЕО: Айзейя Стюарт ЛеБроныг зодох гэж хөөв

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

Өнөөдөр өглөө (2021.11.22) Хойд Америкийн НБА лигийн ээлжит тоглолтууд боллоо. 

Детройтод болсон Пистонс, Лейкерс багийн тоглолтын үеэр зодоон гарах дөхлөө.
 


Гуравдугаар үе дуусахад 9 минут дутуу байхад Лейкерс 12 оноо дутуу нэхэж явлаа. Жерами Грантын оновчгүй торгуулийн шидэлтийн дараа Леброн Жеймс Пистоны Айзейя Стюартыг цохиж, хөмсгийг нь задалсан юм. Хэчнээн шинэ цэрэг ч гэсэн Стюарт алдарт одын түрэмгийллийг тэвчсэнгүй. Түүнийг зогсоох гэж багийнхан нь хэчнээн оролдсон ч тэр дайрсаар байлаа.
 


Тайвширсан мэт дүр үзүүлж байгаад дахин дайрна. Буруугаа ойлгосон Леброн ухралтын байдалд шилжсэн бөгөөд түүнийг Расселл Уэстбрук найдвартай хамгаалан, хүн ойртуулахгүй байв.
 


Леброн Жеймс энэ “гэмт хэргийнхээ” төлөө талбайгаас хөөгдсөн бөгөөд тэр замналынхаа турш ердөө хоёр удаа л хөөгдөж байгаа нь энэ юм. Гэхдээ баг нь оноогоо нөхсөөр 116:121 ялж чадсан.

Дашрамд дурдахад, 2004 онд яг энд Детройтод НБА-гийн түүхэн дэх хамгийн том зодоон болж байлаа.
 


Детройт – Лейкерс 116:121 (26:30, 42:31, 31:23, 17:37)

Little Caesars Arena

Детройт

Грант (36), Бей (14), Каннингем (13 + 12 сам + 10 дам), Жозеф (5 + 7 дам), Стюарт (4) – гараа; Диалло (17), Жексон (15), Лайлс (7), Жош Жексон (5).

Лейкерс

Дэвис (30 + 10 сам + 6 дам + 5 блок-шот), Уэстбрук (26 + 9 сам + 10 дам), Жеймс (10), Жордан (6 + 9 сам), Брэдли (0) – гараа; Энтони (18), Ховард (13), Хортон-Такер (8), Монк (6), Эллингтон (4), Рондо (0).

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Невийн Александр(66.181.161.10) 2021 оны 11 сарын 24

Роналдотой харьцуулж яахын тэр бол хүнлэг хүнд тусалж чаддаг нэгэн шүү вива Рональдо

0  |  1
зочин(66.181.161.3) 2021 оны 11 сарын 24

ponaldo d biye tooson zuil ogt bdaggui shuu ih buruu bodoj ywdag hun bn shuu niigemd humuunlegiin uilst hamgiin idewhitei tamirchidiin neg yum shuu

3  |  2
Зочин(64.119.24.85) 2021 оны 11 сарын 23

Рональдо шүтэн бишэрэгч болгонтойгоо зургаа авахуулдаг бага байхдаа тусалж байсан хүмүүсээ бүгдийг нь харж хандаж хамгийн олон шүтэгчтэй ухаантай хүн шүү.

4  |  0
Зочин(64.119.16.105) 2021 оны 11 сарын 24

Бас нэг Роналдогийн ереесен, биеэ тоосон этгээд гарч ирж байна даа янз нь

0  |  11
Top