Бейсболч Отани Шёохэй Гавьяат цолоос татгалзлаа

2021 оны 11 сарын 22

Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хироказү Мацүно өнөөдөр өглөөний хэвлэлийн бага хурал дээр “АНУ-ын мэргэжлийн бейсболын Major League Baseball (MLB) лигийн Los Angeles Angels багийн тоглогч Отани Шёохэйд Ард түмний гавьяат цол олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдсэн ч Отани өөрөө татгалзсан. Шалтгаан нь энэ нэр хүндтэй шагналыг хүртэхэд эрт байна гэж хэлсэн. Өнөөгийн хүрсэн амжилтаасаа улам өндөрт гарах гэсэн хүсэл гэж бид ойлгон хүлээж авсан. Японы ард түмэн Отаниг ирэх улиралд амжилттай сайн тоглоно гэдэгт итгэж, найдаж, хүсэж байна” гэж мэдээллээ.
 


Отани Шёохэй 27 настай. Багтаа питчер, batter аль аль нь буюу өөрөөр хэлбэл шиддэг ч, цохьдог ч тамирчин. Энэ жил Major League Baseball лигийн Шилдэг тоглогчоор шалгарч энэ нэр хүндтэй шагналыг авсан хоёр дахь япон бейсболч болсон. Түүнээс 20 жилийн өмнө 2001 онд Ичиро Seattle Mariners багт байхдаа MVP шагнал авч байлаа.

Сонирхолтой нь Ичиро ч гэсэн тэр үед Ард түмний гавьяат цолоос татгалзаж байсан юм.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
good(64.119.25.132) 2021 оны 11 сарын 22

be honest

0  |  0
Top