Олимпын хошой аварга Ханю Юзүрү гэмтлийн улмаас Японы Гран Прид оролцоогүй билээ. Энэ сарын 26-28-нд Сочид болох Оросын Гран При буюу Rostelecom Cup тэмцээнд ч оролцох боломжгүй болсноо Ханю зарлалаа.
Түүний шагайны гэмтэл одоо болтол эдгэрээгүй байна. Шагай бол Ханюгийн хамгийн эмзэг хэсэг бөгөөд 2015, 2017, 2019 онд гэмтээж байсан юм.
Японы уран гулгалтын холбооноос Ханю Юзүрүг Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй байсан ч олимпод оролцох боломж олгоно гэж зарлалаа. Холбооны хөгжил хариуцсан захирал Ёсүкэ Такэүчи “Ханю шигшээ багийн анхааралд байсаар байгаа. Дөрвөн жилийн өмнө тэр баруун шагайны гэмтэлтэй оролцоод олимпод түрүүлж байлаа. Хэрэв тэр бэлтгэлээ сайн хийвэл олимпын өмнө формондоо орно гэж би итгэж байна” гэж мэдэгдсэн байна.
Японы УАШТ 12 дугаар сарын 23-26-нд Сайтамад болно. Энэ тэмцээний дараа холбооноос олимпын шигшээ багийн нэрийг зарлах юм. Гэхдээ холбооноос заавал тэр улирал сайн амжилт үзүүлсэн тамирчин биш өмнөх амжилтаар тамирчин сонгох эрхтэй байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
яагаад вэ гэхдээ л чадна