Өвлийн олимпод бэлтгэх Дэд ажлын хэсгийн хурал болов

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хурал өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Хуралд БТСУХ, МҮОХ, Монголын паралимпын хорооны холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хурлаар олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах төлөвлөгөөг дахин хэлэлцэж, баталлаа.

Тухайлбал, тамирчдын бэлтгэл, цугларалтын хуваарь гаргах, бэлтгэлд шаардагдах төсвийн тооцоо гаргах, тамирчдад нэн шаардлагатай уураг, амин дэмээр хангах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, нислэгийн нарийвчилсан хуваарь гаргах, PCR шинжилгээнд хамруулах, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай уулзалт зохион байгуулах зэрэг 29 бэлтгэл ажлын төлөвлөгөөг эцэслэн батлав.

Манай тамирчид өдгөө олимпын эрхийн цуврал тэмцээнүүдэд оролцож, эрхийн тоогоо нэмэхийн төлөө өрсөлдөж буй. Тухайлбал, тэшүүрчид энэ сарын 12-ноос эхлэн Дэлхийн цомын цувралуудад оролцож эхэлсэн бол цанынхан Швейцарт бэлтгэлээ базааж буй бөгөөд тэндээ Дэлхийн цомын цувралуудад оролцох юм. Одоогоор цанын хоёр тамирчин олимпын эрхийн нормативыг биелүүлээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top