Монголын хоккейн лиг: Шарын гол финалд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

Өнөөдөр Монголын хоккейн лигийн плей-оффын хоёр дахь тоглолт “Степпе арена” ордонд явагдлаа.
 


Өдөр 15.00 цагаас “Отгон од - Бласт” баг “Шарын гол” багтай хоёр дахь тоглолтоо хийсэн.

Өчигдөр болсон эхний тоглолтод Шарын гол баг 3:0 ялсан билээ. Бластынхан лигийн тэмцээний 2-т шалгарсан бол Шарын гол гурваар гарсан. Хүч тэнцүү хоёр багийн тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөсөн ч Шарын голчууд хаалгандаа гоол алдалгүй, гурван гоол хийж чадсан юм.
 


Харин өнөөдрийн тоглолт “Отгон од - Бласт” багийн давамгайллаар өрнөсөн. Тэд 1:3 тэргүүлж байсан ч сүүлийн үед гоол алдсаар 3:3 тэнцсэн. Дүрэм ёсоор таван минутын овер тайм гарахад нэмэлт цагийн 3 дахь минутад Шарын гол баг гоол оруулснаар түрүүлж 2 ялалт байгуулан, финалд шалгарлаа.
 


Тоглолтын дараах хэвлэлийн бага хуралд Шарын гол багийн менежер Г.Мөнхжаргал “Тоглолт агуулгын хувьд яг санаснаар болж өгсөнгүй. Яг тактикаараа тоглож чадсангүй. Энэ бол эсрэг багтай холбоотой. Тэд маш их хичээж тоглолоо. Бага сага тактикийн алдаа бид өөрсдөө гаргаснаас болж, хэцүү байдалд орлоо. Гэхдээ гуравдугаар үеэс өөрсдийн үндсэн тоглолтоо гаргаж, ялж чадлаа. Бүх баг л бэлтгэл дутуу байгаа. Манай багийн хувьд энэ ордонд тэмцээн болохыг сонсоод бэлтгэл хэрхэн хийх талаараа ярилцсан. Энэ ордонд 10 хоног урьдчилсан бэлтгэлд гарсан. Шарын гол ХХК, “Степпе арена” ордныхон их тусалсан. Бусад багаас түрүүлж бэлтгэлд гарсан. Багийн бүрэлдэхүүн ч бусад багаас олуулаа байгаа. Энэ бүхэн финалд шалгарахад их нөлөөлсөн гэж бодож байна. Гхдээ өнөөдрийн энэ ялалт бол бидний зорилгын зөвхөн нэг даваа. Түрүүлэх зорилгоо биелүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Шарын гол бол Монголын хоккейн өлгий нутаг. Манай сумынхан бүгд бидэнд итгээд хүлээж байгаа”

Шарын гол багийн ахлагч Ч.Пүрэв-Очир “Энэ сайхан ордонд анхны тэмцээнийх нь финалд гарч ирсэндээ маш их баяртай байна. Ийм том бүтээн байгуулалтыг хийхэд оролцсон бүх хүмүүст баярлалаа. Манай баг хүнд эргэн ирэлтүүдийг их хийлээ. Сэтгэл зүй их тайван байлаа. Цаг байсан болохоор боломж байгаа гээд ялагдаж байсан ч сандраагүй. Овертаймд хүн дутуу байсан болохоор довтлох гэж яараагүй. Эхлээд сайн хамгаалья, дараа нь боломж гарна гэж үзсэн. Эхний тоглолтдоо хожсон болохоор манай баг давуу талтай байсан. Шарын гол сум маань хөгжөөн дэмжигчдээрээ Монголд алдартай. Та бүхэндээ баярлалаа”

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.20) 2021 оны 11 сарын 23

Шарын голынхоо багтаа амжилт та нар чадна шvv амжилт хvсье.Зевхен тvрvvлэх естой Амжилт урагшаа.

0  |  0
Дэмжигч(66.181.161.64) 2021 оны 11 сарын 23

Шарынгол түрүүлнэ

0  |  0
Zichin(78.178.1.37) 2021 оны 12 сарын 01

Ene hogin nohoi dasgaljulagch ni bish bizde zugeer baigaarai dasgaljuulagj ch boltson yvj bhin balai min namiinhaa ajilig hii buus chin

4  |  1
Top