Засгийн газар маргааш ХИЛ НЭЭХ асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

Аравдугаар сарын 15-нд Эрээн хот дотооддоо хөл хорио тогтоосон тул Замын-Үүд, Эрээний боомт түр зогссон. Өнгөрсөн сар гаруй хугацаанд 10 вагон нарийн ногоо Монгол Улс руу оруулаад байгаа юм. 

Тэгвэл маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын-Үүд, Эрээний боомтын тэг цэгийг байгуулах бэлтгэл ажил болоод Тяньжин боомтоос ачаа тээврээ хэрхэн тээвэрлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Сануулахад, Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулаад байгаа.  

Ингэхдээ, цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэж, биеийн халуун хэмжихээс гадна 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байна.

Түүнчлэн иргэд олноор цуглах боломжтой баар, караоке, саун, бассейн, кино теарт зэрэг газруудыг түр хугацаагаар үйл ажиллагаа явуулахыг хязгаарлажжээ. 

Хотын нэвтрэх хөдөлгөөнийг 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн иргэдэд нээсэн ба 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дотоодын, тэр дундаа Эрээн-Улаанхад, Тунляо, Шилийн хот, Хөх хот чиглэлийн, 29-ний өдрөөс Бээжин чиглэлийн нислэгийг нээхээр төлөвлөжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top