Японы жүдо бөхийн холбооноос дуудлага худалдаа зарлан, тамирчид, дасгалжуулагч нарын эд зүйлсийг борлуулж байна.
Ковидын халдвар, цар тахлын улмаас өсвөр үеийнхний улсын аваргын тэмцээн цуцлагдсан. Тиймээс худалдаанаас орж ирсэн мөнгийг хүүхэд, өсвөр үеийн жүдо бөхийн хөгжилд зарцуулах юм.
Дуудлага худалдаанд дэлхийн өнцөг булан бүрээс хэн ч оролцож болох бөгөөд энэ сарын 8-14-нд дуудлага худалдааны эхний шат, 21-нд хоёрдугаар шат дууссан бол 28-нд гуравдугаар шат өндөрлөх юм.
Дуудлага худалдааны хаяг - https://auction.hattrick.world/top/286?locale=en
Хоёрдугаар шатанд хамгийн өндөр үнээр зарагдсан нь олимпын хошой аварга Оно Шёохэйгийн жүдоги байлаа. Жүдоги 1 сая 301 мянган иэнийн үнэ хүрсэн юм.
Гурав дахь шатны дуудлага худалдаанд тавигдсан зүйлстэй танилцана уу.
Сэтгэгдэл ( 1 )
Хуний хелстэй, ечнеен угаачихсан хувцас авдаг улс бас байдаг юм байх даа, эсвэл шинэ хувцасан дээр нэр тавиад гарын усэг зурчихсан байдаг юм болов уу