АНЭУ-ын Абу Даби хот энэ жилийн сүүлчийн Их Дуулга тэмцээн энэ сарын 26-28-нд болно.
Одоогийн байдлаар тус тэмцээнд 42 орны 232 тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.
Оны эцсийн Их Дуулгад ихэнх орон залуучуудаа илгээж, Азербайжан зэрэг зарим орон оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ энэ тэмцээн чансааны оноо өгөх 2021 оны сүүлийн тэмцээн гэдгийг анхаарах хэрэгтэй.
Олон улсын жүдо бөхийн холбооноос жилийн эцсээр жин тус бүрийн чансааг тэргүүлэгчдэд 50 мянган ам.долларын шагнал өгдөг. Тиймээс ч чансааг тэргүүлэх сүүлийн боломж нь Абу Даби Их Дуулга юм.
Манай улсаас жиндээ чансааг тэргүүлэх боломжтой ганц бөх байгаа нь эрэгтэй 73 кг-ын жингийн Ц.Цогтбаатар. Тэрээр чансаанд 4708 оноотой хоёрт бичигдэж байгаа бол Гүржийн Лаша Шавдатуашвили 5180 оноогоор нэгт байна. Гүржийн шигшээ баг энэ Их Дуулгад оролцохгүй болсон ч Лаша ганцаараа зодоглох болсон. Мэдээж оны эцэст чансааны нэгдүгээр байраа хадгалж үлдэх нь түүний гол зорилго.
Их Дуулга тэмцээнд түрүүлбэл 1000 чансааны оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, шагналт 5-р байр 360, 7-р байр 260 оноо, 1/16 шат 160, 1/32 шат 120, нэг ялбал 100 оноо өгдөг.
Хоёр бөх өмнө нь хоёр таарч барилдан, Цогтоо хоёр ялж байжээ.
Абу Даби Их Дуулгад дэлхийн жүдогийн оддоос манай Ц.Цогтбаатараас гадна Маттиас Кассе, Лаша Шавдатуашвили, Юнг-Вей Янг, Валид Хъяр, Александр Иддир, Денис Виеру, Мартин Хояк, Давлат Бобонов нар оролцох юм.
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ
Эрэгтэй: 60 кг-д Б.Сүхбат, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, Б.Батболд, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, С.Бат-Орших.
Эмэгтэй: 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг, 63 кг-д С.Лхагвадулам, Б.Баасанжаргал, 70 кг-д М.Даваасүрэн, С.Энхчимэг, 78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаантай. Бямба гарагт эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ийн тамирчид татамид гарна. Ням гарагт эрэгтэй 90, 100, +100 кг, эмэгтэй 78, +78 кг барилдаан болно.
Олон улсын жүдо бөхийн холбоо, АНЭУ-ын Засгийн газрын шийдвэрээр Их Дуулга тэмцээн үзэгчгүй явагдана.
Сэтгэгдэл ( 5 )
Уранцэцэг САЙД МОЛЛАЙ Ороогүи юм бн
Нөгөө Саeид Моллай ороогүй юм уу? Монголын бөх биз дээ?
Ёстой хэлчихье чадахгүй наадах чинь.хоолны сав....
48-д манайхаас бхгүй юмуу
Цагаан хэл ам шүү