Японы сүмо бөхийн холбооноос Кюүшюү башёгийн 13 дахь өдөр буюу энэ сарын 26-ны өдрийн 18.00 цагаас хойш шинэ төрлийн коронвирусний халдварын улмаас тогтоогоод байсан хөл хорионы дэглэмээ сулруулах шийдвэр гаргажээ.
Холбооны хэвлэл хариуцсан ояката Шибатаяма шийдвэрийг бүх дэвжээнд хүргүүлсэн талаар сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Юуны өмнө бөхчүүд гадуур хоолонд орж, ивээн тэтгэгч, дэмжигчидтэйгээ уулзаж болох боллоо.
Гэхдээ оякатадаа заавал мэдэгдэж, чөлөө авах, гарахаас өмнө халуунаа хэмжиж, биеийн байдлаа хянах, хамт хоолонд орж байгаа хүнээс бусад зочдоос зайгаа барих, 22.00 цагт дэвжээндээ харих, тасартлаа уухгүй байх, тусгай үйлчилгээтэй цэнгээний газар орохгүй байх, харьж ирээд заавал гараа угаах, усанд орох, эсвэл шүршүүрт орох, орсон, явсан газруудаа тэмдэглэх үүрэг өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Дэвжээнийхээ хоолонд цаддаггуй, елсгелен гарууд их байдаг бололтой