Алс тэртээ 1938 оны 11 дүгээр сарын 16-нд ЗХУ-д самбо бөхийг спортын төрөлд албан ёсоор бүртгэснийг Самбо бөхийн төрсөн өдөр хэмээн үздэг. Өнгөрсөн хугацаанд самбог олимпын хөтөлбөрт багтаах гэж олон удаа оролдсон ч бүтээгүй билээ. Харин энэ жил ОУОХ самбог хүлээн зөвшөөрсөн нь самбо олимпод багтах итгэл найдварыг бөх сонирхогчдод төрүүлсэн юм.
Олон улсын самбо бөхийн холбооны (FIAS) тэргүүн Василий Шестаков 2028 оны Лос-Анжелесийн олипын наадамд самбо бөх орно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тэрээр “Бидний итгэл найдвар 2028 оны Лос-Анжелесийн олимптой холбоотой. FIAS холбооны Гүйцэтгэх зөвлөлд АНУ-ын төлөөлөгч багтсан нь бас найдвар төрүүлж байна. Америк бол байлдааны самбо бөхийн уламжлалтай орон. Тулааны урлагт ард түмэн нь дуртай. Самбо суурьтай Фёдор Емельяненко, Хабиб Нурмагомедов нарыг америкчууд сайн мэднэ. Тийм болохоор манай холбоо Америкийн ҮОХ, ОУОХ-той ойлголцож чадна гэж бодож байна. Үүний тулд 2024 оны Парисын олимпод самбо бөхийн үзүүлэх тоглолт хийж, сурталчлах болно. Хэрэв Парисын олимпын зохион байгуулагчид зөвшөөрөхгүй бол Парист Оросын ҮОХ-ны “Русский Дом” байранд хийнэ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Самбо олимпын терелд багтвал челеет бех зереед хасагдаж таарна, бехийн хэт олон терел олимпод хэрэггуй нэмэр биш нэрмээс л болно доо, угаасаа бехийн терлуудийг хун сонирхдоггуй, алдагдал дагуулдаг гэсэн шалтгаанаар хасах сонирхол их байдаг, самбыг нэмж алдагдалаа нэмэх сонирхол ОУОХ-нд байхгуй л болов уу