С.Энхболд: Дөрөвдүгээр тунгийн талаар судалж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.24/ боллоо. 

Вакцинжуулалт 50 хувьд хүрвэл бүх шатны боловсролын байгууллагыг танхимд шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Боловсролын сайд Л.Энх-Амлаган нар мэдээлэл хийлээ. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД: 

-Одоогоор 589 мянган хүн буюу зорилтот хүн амын 28 хувь нь гуравдугаар тунд хамрагдсан байна. Энэ арванхоёрдугаар сард багтаад хүн амын 50 хувийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. АНУ, Хятад улсад гурваас дээш насны хүүхдийг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулж хэлсэн. Манай улсын хувьд ажиглаж байгаа. Олон улсад дархлаа дарангуйлах бэлдмэл хэрэглэдэг хүмүүст дөрөвдүгээр тунг хийх ажлыг эхлүүлсэн байна. Манай улсын хувьд дөрөвдүгээр тунгийн асуудлыг судалж байна.

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгаар үйлчлүүлж буй ээжүүд хөнжил нөмрөөд сууж байгаа зураг сошиалд цацагджээ. Энэ асуудлыг судлахаар холбогдох албаныханд үүрэг өгөөд байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.40) 2021 оны 11 сарын 24

Нэгмөсөн шууд 10 тунгаа хийлгэмээр байна. 5-10 жилдээ халдвар авна гэж айхгүй амар байх юм бишүү.

0  |  0
Зочин(202.21.108.42) 2021 оны 11 сарын 24

3, 4, 5 - р тун гэх мэт цаашаа явж өгнө гэж хүмүүс яриад байсан. Олны үг ортой гэж үнэн болж таарлаа шүү. Балай юм ч болох нь дээ.

0  |  0
Sdk(66.181.186.245) 2021 оны 11 сарын 24

Nuukhan nudet mini surgiin darkhlaa togdok bna tsaana chini

0  |  0
ИРГЭН(103.229.122.155) 2021 оны 11 сарын 24

Удахгүй 4 р тунг хийхэнэ дээ тэгээд үхдэгүйээ гэвэл 5-6 р тунг гэх мэтчилэн яваад л байх шинжтэй энэ юу болж байна вэ...

2  |  0
Top