Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.24/ өнөөдөр болов.
Хуралдаанаар зарим томилгооны асуудлыг хэлэлцэж, Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар (ГЗБГЗЗ)-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Энхманлайг томилжээ.
Тус газрын дарга Ц.Ганхүүг есдүгээр сарын 15-ны өдөр чөлөөлсөн.
Засгийн газраас өнгөрөгч долдугаар сард авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулсан ба дээрх ажлын хэсэгт иргэдээс газар зохион байгуулалт, олголт, чөлөөлөлттэй холбоотой гомдол, мэдээлэл удаа дараа очсон тул Ц.Ганхүүд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )