Өнөөдөр Монголын хоккейн лигийн медалийн төлөө тоглолтууд “Степпе арена” мөсөн ордонд явагдана. Монголын хоккейчид түүхэндээ анх удаагаа эх орондоо битүү дээвэртэй ордонд тоглож байгаа нь энэ.
Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан Монголын хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний плэй-оффын тоглолтууд энэ сарын 21-нд эхэлж, алтан медалийн төлөө оролцох багууд тодорсон билээ.
Монголын хоккейн холбооны 2019-2020 оны лигийн тэмцээнд нийт 6 баг оролцоход плэй-оффын шатанд Эрдэнэтийн “Хангарьд” клуб 1-рт эрэмбэлэгдэж 4-р байраар шалгарсан “Багануур” багтай оноолт таарсан бол “Отгон од- Бласт” баг 3-н тойргийн дараах байдлаар цуглуулсан оноогоороо 2-рт эрэмбэлэгдэж, плэй оффын шатанд “Шарын гол” багтай учраа таарсан юм.
“Хангарьд” баг “Багануур”-ыг хоёр тоглолтод 12:3, 9:0 буулган, финалд шалгарсан бол “Шарын гол” баг “Отгон од- Бласт” багийг 3:0, 4:3 ялсан.
Өнөөдөр 15.00 цагаас хүрэл медалийн төлөө “Багануур”, “Отгон од- Бласт” багууд өрсөлдөнө.
Тэмцээнийг MNB Спорт суваг шууд дамжуулан үзүүлж байна.
Орой 18.00 цагаас алтан медалийн төлөө Хангарьд, Шарын гол багууд тоглоно.
Сэтгэгдэл ( 0 )