Өнөөдөр Монголын хоккейн лигийн медалийн төлөө тоглолтууд “Степпе арена” мөсөн ордонд явагдаж байна.
Хүрэл медалийн төлөө “Багануур”, “Отгон од- Бласт” багууд өрсөлдөж байна. Эхний үе 4:2 Багануур багийн давамгайллаар өндөрлөсөн.
Тэдний бүрэлдэхүүнд орос тоглогч Роман хоёр гоол хийж, багаа хошуучилсан. Гулгалт сайтай, хурдтай энэ тамирчин уг нь бөмбөгтэй хоккейн тоглогч ажээ.
Эхний үеийн сүүлийн 47 секундэд хоёр гоол алдсан Бласт баг тоог тэнцүүлэх гэж оролдсоор. Харин тэд торгуулиар нэг хүнээ алдсан, дутуу хүнтэй байхдаа гоол оруулж чадсан. Хоёрдугаар үеийн 12 дахь минутад Бласт баг сөрөг довтолгоо хийж, Э.Энх-Амгалан тооны харьцааг 4:3 болгож ойртууллаа.
18 дахь минутад Бласт багийн Г.Тамир алсаас хүчтэй цохисныг Багануур багийн хаалгач хааж чадсангүй. Тоо 4:4 болж тэнцлээ.
Тэмцээнийг MNB Спорт суваг шууд дамжуулан үзүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )