Өнөөдөр Монголын хоккейн лигийн медалийн төлөө тоглолтууд “Степпе арена” мөсөн ордонд явагдаж байна.
Хүрэл медалийн төлөө “Багануур”, “Отгон од- Бласт” багууд өрсөлдөж, Бласт баг 7:6 ялалт байгууллаа.
Тоглолтын дараах хэвлэлийн бага хуралд “Багануур” багийн тоглогч Роман “Сүүлийн үед намайг унагаасан тэр үед өрсөлдөгч багийн тоглогч дүрэм зөрчсөн гэж бодож байгаа. Цэвэр алдаа байсан. Яагаад гэвэл миний толгойд тохойгоор шууд цохисон. Гэхдээ энэ бол миний л бодол”
Багийн хамгаалагч Б.Мөнхөө “Өрсөлдөгч багаа хүн цөөтэй байгааг нь мэдэж байсан болохоор хэмнэл өндөр тоглоно гэж бодож байсан боловч чадсангүй. Маш их цөмөрлөө. Хамгаалалт муу байлаа. Хоёр гурван хамгаалагч маань маш муу тоглосон. Зооны хамгаалалт хийж чадаагүй болохоор сөрөг довтолгоо алдаад байлаа. Өөрсдийн алдаанаас болж хожигдлоо. Авсан байсан хожлоо алдлаа. Эсрэг багтаа баяр хүргэе. Бидний хувьд том сургамж боллоо. Багануураас маш олон хөгжөөн дэмжигч ирсэн. Бид жинхэнэ хоккей, өрсөлдөөн үзүүлж чадсан гэж бодож байна. Тэднээсээ уучлалт гуйж байна”
Сэтгэгдэл ( 2 )
2 Jill zavsarlasan Gehdee uneheer uzuushtei tolloltuud Bolton shuuOrdontoi Bolson yum chini beltgelee sain hiij olon hotiin temtseen zohion baiguulah ni zugeer bolov uu? Hojson hojigdson -uulaa hevleliin hurald oroltsdog not gelhiin jiving biz dee Amaa Demi biluudeh hereggui dee
yalagdchixaad xevleliin xural xiij shivshig boloxoo odoo boly