Ах дүү Абэ “Оны шилдэг”-ээр шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

Японы нийслэл Токио хотын Азабүдайд оны шилдгүүдэд олгодог GQ MEN OF THE YEAR 2021 шагнал гардуулах ёслол боллоо.

Энэхүү шагналыг салбар бүрийн онцгой амжилт гаргасан тамирчин, жүжигчин, дуучин нарт өгдөг бөгөөд энэ жилийн “Олимпын баатар” буюу Спортын ертөнцийн шилдгээр Токио олимпын жүдо бөхийн аварга ах дүү Абэ Хифүми, Абэ Үта нар авлаа.
 

Абэ Үта ёслол дээр “Энэ шагналыг авсандаа их баяртай байна. Энэ жил амьдралдаа хэзээ ч мартахгүй жил болж өнгөрч байна. Үнэхээр гайхалтай нэг жил байлаа. Ах маань надад байнга үлгэр жишээ үзүүлдэг миний хувьд Баатар хүн” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kk(66.181.183.249) 2021 оны 11 сарын 28

Shaaval goyo l um bn kk

0  |  3
Top