БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ий Лхагва гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Хоёр тохиолдол хоёулаа Юньнань мужид илэрчээ. Өвөр Монголд халдвар нэмж илрээгүй хэвээр байна.
Мөн өдөр гадаадаас ирсэн 22 иргэний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 914 хүн эмчүүлж байгаагийн найман хүний биеийн байдал хүнд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )