М.Лхагвагэрэлийн барилдааныг МАТЧ ТВ шууд дамжуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

Ирэх арванхоёрдугаар сарын 3-нд Москва хотод Гран-при “Москва-Кубок Алроса” бөхийн шоу тэмцээн болно. Халз барилдааны журмаар явагдах тус барилдаанд манай бөх М.Лхагвагэрэл оролцоно. Өрсөлдөгч нь ОХУ-ын Сергей Козырев.

Барилдааныг Оросын Матч Тв шууд дамжуулан үзүүлнэ.

Чөлөөт бөх

74 кг. Токио олимпын аварга, дэлхийн хошой аварга Заурбек Сидаков (ОХУ) – Токио олимпын мөнгөн медальт, Европын аварга Магомедхабиб Кадимагомедов (Беларусь)

97 кг. Олимпын хошой, дэлхийн 5 удаагийн аварга Абдулрашид Садулаев (ОХУ) – ДАШТ-ий медальт Магомедгаджи Нуров (Хойд Македон)

125 кг. ОХУ-ын аварга, Европын аваргын мөнгөн медальт Сергей Козырев (ОХУ) – 2021 оны дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальт М.Лхагвагэрэл (Монгол)

Сонгомол барилдаан

60 кг. Токио олимпын хүрэл медальт, 2018 оны дэлхийн аварга, Европын хошой аварга Сергей Емелин (ОХУ) – 2021 оны дэлхийн аварга Виктор Чебану (Молдов)

77 кг. Олимпын хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга Роман Власов (ОХУ) – дэлхийн аварга Виктор Немеш (Серби)

130 кг. Олимпын хос медальт, дэлхийн аварга Сергей Семенов (ОХУ) — Олимпын 3 медальт, 4 удаагийн дэлхийн аварга, Европын 10 удаагийн аварга Риза Кайялп (Турк)

Эмэгтэй

68 кг. ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Ханум Велиева (ОХУ) – Токио олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн Мерим Жуманазарова (Кыргызстан)

Грэпплинг

62 кг. 2021 оны дэлхийн аварга Ислам Бочкаев (ОХУ) – дэлхийн аварга асан Антонио Оливейра (Франц)

66 кг. Дэлхийн олон удаагийн аварга Гаирбег Ибрагимов (ОХУ) – Жиү жицүгийн дэлхийн олон удаагийн аварга Пауло Мияо (АНУ)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.16.105) 2021 оны 11 сарын 25

Энэ Лхагвагэрэл гээч нөхөр лам олдохгүй бол буцахдаа зална гээчийн үлгэрээр л сонгогдож орж байгаа, зүгээр л ялагдаж өгөөд хэдэн бор юм авах тохироотой, үзээд байх юм юу ч байхгүй

0  |  0
Top