Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзав.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай болж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.
Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг талууд жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэснийг хэлэв. Ойн хүрээнд ОХУ-ын өндөр түвшний төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан нь оросын тал харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж үзэж буйгаа онцлов.
Өнгөрсөн зуунд харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй өрнөж, амжилт бүтээлээр арвин байсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ. Шинэ зуунд хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчим, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хоёр тал идэвхтэй ажиллах нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв.
Хүлээн авч уулзсанд нь ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийллээ.
Мөн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар тохиролцсон томоохон асуудал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангах чиглэлээр оросын талаас авч буй арга хэмжээний талаар мэдээлэв.
Сэтгэгдэл ( 7 )
bas l saikhan eronxuulogch shuu busad urydny xeden eronxuulogch ch estoi urt gartaa xulgaich bas Elbegdorj ....