УОК хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 27

УОК өнөөдөр шуурхай хуралдаан зарлалаа. Ерөнхий сайдын зүгээс өмнөд Африкт бүртгэгдсэн коронагийн шинэ мутацийг судлах, сэрэмжлүүлэг арга хэмжээ авахыг УОК-т үүрэг болгосон байна. Үүний дагуу хуралдаж байгаа аж. 

Шинэ мутаци нь дотроо маш олон төрлийн чадвар агуулсан. Одоогийн хэрэглэж байгаа вакцин нөлөөлөхгүй байж мэднэ гэж зарим эрдэмтэн таамаглаж байна. Их Британи, АНУ, Израйль, Европийн хэд хэдэн орон Африк болон энэ вирус илэрсэн бүс нутгаас онгоц хүлээн авахгүй, хилээ хаах шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top